Танилцуулга
Баянгол дүүргийн насан туршийн боловсролын төв нь монгол улсын засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоол, нийслэлийн засаг даргын 1998 оны а/40 тоот захирамжийг үндэслэн баянгол дүүрэгт албан бус боловсролын “гэгээрэл хөгжлийн төв” байгуулах тухай захирамж 1998 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн б/83 тоот захирамжаар байгуулагдсан. 2013 - 2014 оны хичээлийн жилээс эхлэн боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12-р сарын 13 ны өдрийн а/1102 тушаалаар баянгол дүүргийн насан туршийн боловсролын төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба одоогийн захирлаар Монгол улсын зөвлөх багш Б.Гэрэлгуа ажиллаж байна.
Эрхэм зорилго: Харьяа дүүргийн иргэн бүрийн эрүүл аж төрөх, аз жаргалтайгаар урт наслах, насан туршдаа чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлнэ.
Алсын хараа: Харьяа дүүргийн иргэдийн мэдлэг боловсрол, аж төрөх ухаан, амьжиргааг дэмжих ур чадварыг Насан туршийн суралцахуйгаар дамжуулан олгож Дэлхийн суралцагч хотуудын нэг болох.