1. Хүн амын боловсролын хэрэгцээг тасралтгүй хангах;
Боловсолын ерөнхий хуульд зааснаар (17.6) Насан туршийн суралцахуйн төв нь иргэний албан, албан бус сургалтаар боловсрол эзэмших, бие даан суралцахад мэдээллээр ханган, зөвлөн туслах, удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хүний амьдралын туршид, түүний нас, мэргэжил, амьдралын нөхцөл байдлаас үл хамааран мэдлэг, ур чадвар, хандлагыг нь байнга шинэчилж, хөгжүүлж байх үйл явц бөгөөд Хурдацтай Өөрчлөлтөд Дасан Зохицох орчин үеийн технологийн хөгжил, нийгэм, зах зээлийн өөрчлөлтөд хөл нийлүүлж, ажлын байрны шаардлагад нийцсэн шинэ ур чадварыг тогтмол эзэмших үйл юм.
2. Бичиг үсгийн боловсрол олгох
Боловсолын ерөнхий хуульд зааснаар (17.6) Насан туршийн суралцахуйн төв нь бичиг үсгийн болон ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг төлбөргүй зохион байгуулна.
Бичиг үсгийн боловсрол бол хамгийн анхан шатны мэдлэгийн суурь бөгөөд үүнээс эхлэн цаашид бага, суурь, бүрэн дунд, коллеж, их сургууль гэхчлэн бусад боловсролын түвшингээр суралцах боломж бүрдэнэ.
Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийн хүрээнд бүх улс орны өмнө тулгарч буй нэгдмэл нэг зорилт бол хүн амынхаа бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар амьдрах, аж төрөх ухаанд сургах, амьдралын чанарыг дээшлүүлэн ядуурлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй амьдралын зөв зан үйл төлөвшүүлэх явдал юм.
3. Амжиргааг дэмжих ур чадвар эзэмшүүлэх;
Хувь хүнд өөрийн амьдралыг авч явах, орлого олох, эдийн засгийн байдлаа сайжруулах боломжийг олгох практик мэдлэг, чадварыг олгох үйл явц юм.
Амжиргааг дэмжих ур чадвар эзэмшүүлэх гэдэг нь:
- Ажил Эрхлэх Боломж: Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгох, ажил олох эсвэл өөрийн бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай тодорхой мэргэжлийн болон ерөнхий ур чадварыг заах.
- Практик Ач Холбогдол: Зөвхөн онолын мэдлэг бус, харин бодит амьдрал болон ажлын байранд шууд ашиглах боломжтой дадал, чадваруудыг (жишээлбэл: гар урлал, оёдол, эсгүүр, компьютерын хэрэглээ, санхүүгийн боловсрол олгох)
- Эдийн Засгийн Хараат Бус Байдал: Хувь хүнийг бусдаас хамааралгүй, тогтвортой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт юм.
4. Боловсрол нөхөн олгох
Сургууль завсардсан сургуулийн насны хүүхдэд боловсрол нөхөн эзэмшүүлэх үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургуультай, насанд хүрэгчдэд ерөнхий боловсролыг нөхөн эзэмшүүлэх ажлыг орон нутгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж, дүүргийн хүүхэд залуучуудын ерөнхий боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх, эрх тэгш боломжийг бий болгон ажиллана.
5. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
Хувь хүн өөрийн сонирхол, чадвар, хувийн зан чанарт тохирсон ажил мэргэжлийг зөв сонгох, түүндээ амжилттай бэлтгэгдэхэд нь туслах цогц үйлчилгээ юм.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн сурагчдад суралцах чиглэл, мэргэжлээ зөв сонгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээг эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон ТББ, ААН-тэй хамтран зохион байгуулдаг.